top of page

Invest Mongolia: Барилгын салбарын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн дээд хэмжээний уулзалт

10-р сарын 28. Лх

|

МҮХАҮТ

Invest Mongolia: Construction Dealmakers Summit 2026 нь олон улсын хөрөнгө оруулагчид, төслийн хэрэгжүүлэгчид, барилгын компаниуд болон стратегийн түншүүдийг нэг дор цуглуулж, хөрөнгө оруулалтад бэлэн Монгол төслүүдтэй танилцах, стратегийн түншлэл байгуулах, бодит хэлцлийг эхлүүлэх боломжийг бүрдүүлнэ. Төсөл × Капитал × Түншлэл × Хэлцэл

Invest Mongolia: Барилгын салбарын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн дээд хэмжээний уулзалт
Invest Mongolia: Барилгын салбарын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн дээд хэмжээний уулзалт

Time & Location

2026 оны 10-р сарын 28 09:00 – 2026 оны 10-р сарын 29 17:00

МҮХАҮТ, Mahatma Gandhi St 47, HUD - 15 khoroo, Ulaanbaatar 17011

Арга хэмжээний талаар

Invest Mongolia: Construction Dealmakers Summit 2026 нь Монгол Улсын барилга, үл хөдлөх хөрөнгө, хот байгуулалт, дэд бүтцийн салбарын хөрөнгө оруулалтад бэлэн төсөл, бизнесийн боломжуудыг олон улсын хөрөнгө оруулагчид, барилга угсралт болон EPC компаниуд, стратегийн түншүүд, санхүүгийн байгууллагуудтай холбох, бодит хэлцэлд чиглэсэн хөрөнгө оруулалтын платформ юм.

Төрийн байгууллагууд, салбарын тэргүүлэгч компаниуд, төсөл хэрэгжүүлэгчид болон олон улсын хөрөнгө оруулагчдыг нэг дор цуглуулдаг тус арга хэмжээ нь уламжлалт хурлын хэлбэрээс илүүтэйгээр бодит төсөл, зорилтот бизнесийн холболт болон боломжит хөрөнгө оруулалтын хэлцэлд төвлөрнө.

Оролцогчид сонгогдсон төслүүдийн танилцуулга, хөрөнгө оруулалт болон зах зээлийн мэдээлэл, урьдчилан зохион байгуулсан хөрөнгө оруулагч–төсөл хэрэгжүүлэгчийн уулзалт, B2B уулзалт, бизнесийн харилцаа холбоо тогтоох боломжуудыг авах бөгөөд сонгогдсон хөрөнгө оруулагчид төслийн талбайд зочилж, төсөл хэрэгжүүлэгчидтэй шууд уулзах боломжтой.

Та хөрөнгө оруулах, санхүүжүүлэх, төсөл хөгжүүлэх, барилга угсралтын ажил гүйцэтгэх, хамтарсан компани байгуулах, Монголын зах зээлд нэвтрэх эсвэл стратегийн түнш хайж байгаа аль ч тохиолдолд тус Summit нь боломжуудыг бодит түншлэл болон хөрөнгө оруулалтын хэлцэл болгон хөгжүүлэхэд чиглэсэн төвлөрсөн платформ болно.


АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР

Улаанбаатар, Монгол Улс | 2026 оны 10 дугаар сарын 28-29


АРГА ХЭМЖЭЭНИЙ ХЭЛБЭР

Хөрөнгө оруулалтын дээд хэмжээний уулзалт + Төслийн танилцуулга + Хөрөнгө оруулагч–төслийн matchmaking + B2B хэлцлийн уулзалтууд + Хөрөнгө оруулагчдын networking хүлээн авалт


ҮНДСЭН ХӨТӨЛБӨР - НЭГ ДЭХ ӨДӨР

Хөрөнгө оруулагч–төслийн уулзалт болон B2B хэлцлийн уулзалтууд

13:30–18:30

Урьдчилан сонгон шалгаруулсан төслүүдийг хөрөнгө оруулагчдын сонирхол, хөрөнгө оруулалтын шалгуур үзүүлэлтэд үндэслэн тохируулж холбох бөгөөд төслийн танилцуулга болон B2B уулзалтуудыг урьдчилан боловсруулсан уулзалтын хуваарийн дагуу зохион байгуулна.


ХОЁР ДАХЬ ӨДӨР - ТӨСЛИЙН ТАЛБАЙН ҮЗЛЭГ, САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ БОЛОН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ


ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАД БЭЛЭН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Арга хэмжээний үндсэн хөтөлбөрийн хэсэгт буюу үндсэн тайзан дээр нийт хөрөнгө оруулагч, оролцогчдын өмнө танилцуулагдах хөрөнгө оруулалтад бэлэн 4–6 төслийг арга хэмжээний ивээн тэтгэгч байгууллагуудаас сонгон шалгаруулна.

Үүнд:

  • Томоохон хэмжээний орон сууцны төсөл

  • Хотын дахин төлөвлөлтийн төсөл

  • Худалдаа, үйлчилгээний зориулалттай хөгжүүлэлтийн төсөл

  • Үйлдвэрлэлийн төсөл

  • Дэд бүтэц / Төр, хувийн хэвшлийн түншлэлийн (PPP) төсөл

  • Барилга, хот байгуулалтын бусад стратегийн ач холбогдол бүхий төсөл


МОНГОЛ-ХЯТАДЫН БАРИЛГЫН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БА ХАМТЫН АЖИЛЛАГАА

  • Хятадын хөрөнгө оруулагчид болон барилгын компаниуд Монгол Улсад ямар боломж, төслийг сонирхож байгаа талаар

  • Барилга, дэд бүтэц болон үл хөдлөх хөрөнгийн салбарын хөрөнгө оруулалтын боломжууд

  • Өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх болон гүйцэтгэгчийн оролцооны боломж

  • Монголын зах зээлд нэвтрэх боломж, тулгарч буй сорилтууд

  • Төрийн болон институцийн дэмжлэг, бодлого


MICS ADVISORY GROUP - ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БҮХ ҮЕ ШАТНЫ ДЭМЖЛЭГ

MICS Advisory Group нь олон улсын хөрөнгө оруулагчдыг Монгол Улсын төслүүдтэй холбож, бодит хэлцэлд хүргэхэд чиглэсэн гүйлгээний төвтэй платформ болгон тус Summit-ийг хөгжүүлнэ.

MICS нь хөрөнгө оруулалтын бүхий л үе шатанд мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлж, хөрөнгө оруулалтын боломжийг тодорхойлох, анхны холболтыг бий болгохоос эхлээд төслийн нарийвчилсан судалгаа (due diligence), санхүүжилтийн бүтцийг боловсруулах, улмаар хөрөнгө оруулалтын эцсийн шийдвэр гаргах хүртэлх үйл явцыг дэмжин ажиллана.


ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД БА ОРОЛЦОГЧДЫН ОРОЙН ЗООГ (УРИЛГААР)

Төрийн болон дипломат төлөөлөгчид, олон улсын хөрөнгө оруулагчид, Монголын төсөл хэрэгжүүлэгчид, стратегийн түншүүд болон ивээн тэтгэгчдийг нэг дор цуглуулах урилгаар оролцох оройн хүлээн авалт зохион байгуулна.

Урилгад:

  • Холбогдох сайд / Төрийн нарийн бичгийн дарга

  • Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд

  • Хөрөнгө оруулалт худалдааны газрийн удирдлагууд

  • МҮХАҮТ-ийн удирдлагууд

  • MICS Advisory Group-ийн удирдлагууд

  • 20–30 олон улсын хөрөнгө оруулагч

  • 30–50 сонгогдсон Монголын төсөл хэрэгжүүлэгчид

  • Ивээн тэтгэгчид болон дэмжигч байгууллага холбоодууд

  • Стратегийн түншүүд оролцоно.


БҮРТГЭЛ БОЛОН ТАСАЛБАРЫН СОНГОЛТУУД

Оролцогчийн зорилго, оролцооны түвшинд тохирсон бүртгэл болон тасалбарын төрөл санал болгоно.

Хөрөнгө оруулагчийн бүртгэл

Энэ багц нь Хөрөнгө оруулалтад бэлэн төслүүдтэй танилцаж, төсөл хэрэгжүүлэгчидтэй уулзах, B2B болон networking арга хэмжээнд оролцон шинэ хөрөнгө оруулалт, бизнесийн түншлэлийн боломжийг нээх боломж.

Дотоодын бизнесийн оролцогч

Энэ багц нь Монголын барилгын төсөл хэрэгжүүлэгч, захиалагч, гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч компани, үйлчилгээ үзүүлэгч болон шинэ түншлэл, бизнесийн боломж эрэлхийлж буй салбарын байгууллагуудад зориулсан арга хэмжээний үеэр нетворкинг хийх, cocktail reception-д оролцох, хамтын ажиллагаа эхлүүлэх боломжыг олгох юм.

VIP дотоодын бизнесийн оролцогч

Энэ багц нь Монголын барилгын төсөл хэрэгжүүлэгч, захиалагч, гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч компани, үйлчилгээ үзүүлэгч болон шинэ түншлэл, бизнесийн боломж эрэлхийлж буй салбарын байгууллагуудад зориулсан арга хэмжээний үеэр нетворкинг хийх, cocktail reception-д оролцох, мөн Хөрөнгө оруулагч болон VIP оролцогч нартай илүү дотно танилцах боломжыг олгох оройн хаалттай хүлээн авалтад оролцох боломжыг олгох юм.

Dealmakers Matchmaking Package

Энэ багц нь арга хэмжээний өмнө хөрөнгө оруулалт болон зураг төслийн зөвлөх үйлчилгээг үзүүлж төслийн танилцуулгыг бэлтгэх, зорилтот хөрөнгө оруулагчийг сонгон тохируулах, урьдчилан зохион байгуулсан В2В уулзалтыг багтаасан цогц үйлчилгээ юм. Ингэснээр оролцогчид өөрт тохирсон хөрөнгө оруулагчтай холбогдож, уулзалтаас бодит хөрөнгө оруулалт, санхүүжилт болон хэлцэлд хүрэх боломжоо нэмэгдүүлнэ.

Тасалбар

  • Хөрөнгө оруулагчдын бүртгэл

    Монголын барилгын салбарт хөрөнгө оруулах, шинэ хамтрал үүсгэх, компани худалдан авах, үүсгэх сонирхолтой хөрөнгө оруулагч нарт зориулсан багц. Таны Хөрөнгө оруулагчийн багцад: *Арга хэмжээний бүх хөтөлбөрт оролцох *Монголын холбогдох төсөл хэрэгжүүлэгчид болон төсөл хөгжүүлэгчидтэй урьдчилан зохион байгуулсан В2В уулзалт хийх, *Investor–Project Matchmaking хөтөлбөрт оролцох эрх *Cocktail reception буюу босоо хүлээн авалтад оролцох эрх *Dealmakers Banquet буюу зөвхөн урилгаар оролцох VIP оройн зоогт орох эрх *Салбарын тэргүүлэгчид болон зах зээлийн гол оролцогчидтой шууд харилцах, уулзах боломж *Хөрөнгө оруулалт хийх, санхүүжүүлэх, хамтарсан төсөл (JV) хэрэгжүүлэх болон стратегийн түншлэл байгуулах боломжтой төслүүдийг MICS Advisory Group компаниас зөвлөгөө авах эрх

    • MNT 1,000,000.00

      +MNT 25,000.00 ticket service fee

    • Дотоодын бизнесийн оролцогч

      Монголын барилгын салбарын компаниуд, хөгжүүлэгчид, төсөл эзэмшигчид, гүйцэтгэгчид, үйлчилгээ үзүүлэгчид болон шинэ түншлэл, зах зээлийн харилцаа, бизнесийн боломж эрэлхийлж буй салбарын бусад байгууллагуудад зориулсан. Дотоодын бизнес эрхлэгчийн багцад: * Үндсэн чуулганы хөтөлбөрт оролцох эрх * Networking уулзалт, арга хэмжээнд оролцох эрх * Cocktail Reception хүлээн авалтад оролцох эрх

      MNT 1,000,000.00

      +MNT 25,000.00 ticket service fee

    • VIP дотоодын бизнес эрхлэгч

      Монголын барилгын салбарын компани, хөгжүүлэгч, төсөл эзэмшигч, гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгч болон хөрөнгө оруулалт, шинэ түншлэл, зах зээлийн харилцаа, бизнесийн боломж эрэлхийлж буй салбарын бусад байгууллагууд, түүний удирдах албан тушаалтнуудад зориулсан VIP багц. VIP оролцогчдийн багцад: *Үндсэн чуулганы хөтөлбөрт оролцох эрх *Networking уулзалт, арга хэмжээнд оролцох эрх *Cocktail reception-д оролцох эрх *Dealmakers Banquet буюу зөвхөн урилгаар оролцох VIP оройн зоогт орох эрх

      MNT 2,000,000.00

      +MNT 50,000.00 ticket service fee

    • Dealmakers Matchmaking багц

      Хөрөнгө оруулагчтай хийх урьдчилан товлосон уулзалтын багц нь төслөө танилцуулж, хөрөнгө оруулалт татах, санхүүжилтийн болон хамтын ажиллагааны хэлцэл байгуулах зорилгоор хөрөнгө оруулагч, стратегийн түншүүдтэй үр дүнтэй холбоо тогтоохыг хүсэж буй Монголын төсөл хэрэгжүүлэгчид болон бизнес эрхлэгчдэд зориулсан тусгай багц юм. Энэхүү багц нь арга хэмжээнд оролцох эрхээс гадна арга хэмжээний өмнөх төслийн бэлтгэл, төслийн онцлог болон санхүүжилтийн хэрэгцээнд нийцсэн хөрөнгө оруулагч, стратегийн түншүүдийг сонгон холбох, урьдчилан товлосон, бүтэцтэй уулзалтуудыг зохион байгуулна. Ингэснээр оролцогчид хөрөнгө оруулалт, санхүүжилт татах бодит хэлцэлд хүрэх боломжоо нэмэгдүүлэх бөгөөд MICS Advisory Group хөрөнгө оруулалт бодитоор орж ирэх хүртэл хэлцлийн болон хөрөнгө оруулалтын цогц зөвлөх үйлчилгээг авах боломжийг олгоно.

      MNT 5,000,000.00

      +MNT 125,000.00 ticket service fee

    Total

    MNT 0.00

    Share this event

    bottom of page