Манай шийдлүүд
Компани нэгтгэл болон худалдан авалт (M&A)
Бид M&A хэлцлийн бүхий л үе шатанд цогц зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Үүнд зорилтот компанийг тодорхойлох, үнэлгээ хийхээс эхлээд хэлэлцээр хийх, хэлцлийн бүтцийг боловсруулах, хэлцэл хэрэгжсэний дараах нэгтгэл, интеграцчлал хүртэлх бүх үйл явц багтана.
Бидний арга барил нь харилцагчдын стратегийн зорилгыг амжилттай хэрэгжүүлэхийн зэрэгцээ эрсдэлийг хамгийн бага түвшинд барьж, хэлцлээс бий болох үнэ цэнийг дээд зэргээр нэмэгдүүлэхэд чиглэдэг.
Өмчийн санхүүжилт ба хөрөнгө босгох
Бид компаниудад хувийн хөрөнгө оруулалт (Private Placement) болон хувьцааны санхүүжилтээр хөрөнгө татан төвлөрүүлэх боломжийг бүрдүүлэхэд нь зөвлөгөө, дэмжлэг үзүүлж, дотоодын болон олон улсын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахуйц хөрөнгө оруулалтын боломж, хэлцлийн бүтцийг боловсруулахад дэмжлэг үзүүлнэ.
Манай баг харилцагчдынхаа бизнесийн өсөлтийн боломжийг урт хугацааны санхүүгийн тогтвортой байдалтай зөв тэнцвэржүүлсэн, оновчтой капиталын бүтцийг тодорхойлон боловсруулахад мэргэжлийн зөвлөгөө өгч ажилладаг.
Санхүүжилтийн бүтцийн шийдэл
Бид харилцагчдын стратегийн хэрэгцээ, зорилгод нийцсэн санхүүгийн бүтцийг оновчтой тодорхойлж, зардлын үр ашигтай санхүүжилтийн шийдэл боловсруулах, шаардлагатай хөрөнгийг татан төвлөрүүлэхэд цогц зөвлөх үйлчилгээ үзүүлдэг.
Санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчидтай тогтоосон өргөн хүрээний харилцаа, хамтын ажиллагааны сүлжээнд тулгуурлан хөрөнгө оруулалтын нөхцөлийг сайжруулах, санхүүжилтийн зардлыг оновчтой удирдах, холбогдох эрсдэлийг бууруулахад чиглэсэн бодитой, үнэ цэн бүхий шийдлийг харилцагчдадаа хүргэдгээрээ онцлогтой.
Санхүүгийн хянан баталгаажуулалт ба зөвлөгөө
Манай нарийвчилсан судалгаа, шинжилгээ (Due Diligence)-ний үйлчилгээ нь зорилтот компанийн санхүү, хууль эрх зүй болон үйл ажиллагааны нөхцөл байдлыг цогцоор нь, нарийн нягт үнэлэхэд чиглэх бөгөөд, нарийвчилсан дүн шинжилгээ хийж, болзошгүй эрсдэлийг тодорхойлох, бизнесийн таамаглал болон мэдээллийн үндэслэлийг баталгаажуулах, улмаар харилцагчдад мэдээлэлд суурилсан, үндэслэлтэй хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад нь дэмжлэг үзүүлнэ.
